• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Төв аймгийн мөнгөнморьт сумаас "АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА, АВАРГУУД" тодорлоо

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин туулай жилийн босгон дээр:

“АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар Жаргалант багийн малчин Жамьянгийн Баатар, “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар Жаргалант багийн малчин Балдандоржийн Гомбосүрэн, Цэрэндоржийн Мөнхтөр, Байдлаг багийн малчин Уртнасангийн Чулуунбаатар нарын шагналыг Аймгийн засаг даргын зөвлөлийн гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн дарга Н.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг, сумын ИТХ-ын дарга Б.Батчулуун, сумын Засаг дарга Б.Батчимэг, сумын Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Хөдөө аж ахуйн тасаг, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний бүрэлдэхүүн малчны хотонд гардууллаа. Аварга малчиддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мал сүрэг нь түм бумаар өсөн үржиж, олон Аварга, сайн малчид төрөх болтугай.

2023-02-13 12:00:00