• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Ерөнхий боловсролын сургууль

 

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит ерөнхий боловсролын сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай, 35 багш,ажиллагсадтай 1988 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай ЕБ-ын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 198 хүүхэд өдрөөр суралцаж, АББ-ын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 2 хүүхэд суралцаж байна. Бага боловсролын хамран сургалтын бохир жин 63,1%, суурь боловсролын хамран сургалтын бохир жин 83,7%-д хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100% байна.

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит ерөнхий боловсролын сургууль Монгол улсын Засгийн газраас баталсан Авъяас, Ном, Зөв монгол хүүхэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж авъяас билэг нь ундарсан шавь нар нь аймгийн хүүхдийн урлагийн Яргуй наадмаас бүжгийн төрлөөр 3 удаа алтан медаль хүртэж жил бүр урлагийн тоглолтоо ард иргэдэд толилуулж байна. Үүний зэрэгцээ сурагчдын аймаг улсад өрсөлдөх чадвар нэмэгдэж хичээлийн төрөлжсөн олимпиад, спортын тэмцээнүүдээс медаль хүртэж байгаа бахдам амжилтыг дурдахад таатай байна.

2017-11-15 00:00:00