• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Амжилтын буухиа

Амжилтын буухиа ар араасаа ирсээр байна. Төв аймгийн "Жудо" бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд М.Шижир багштай нийт 12 хүүхэд оролцсоноос 24кг М.Алтаншагай алтан медаль, 24 кг М.Чинзориг мөнгөн медаль, 27 кг С.Эрдэнэбаатар алтан медаль, 27 кг Б.Маргад-Эрдэнэ хүрэл медаль, -50 кг О.Шинэхүү хүрэл медаль, Г.Наранзул, Г.Бүжинлхам, Ч.Билгүүн нар 5-р байранд шалгарч амжилт гаргасан та бүхэндээ халуун баяр хүргэе. Ирээдүйн Олимпын их аваргууд эндээс төрөх болтугай.

2022-03-19 01:20:00