• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Үйл ажиллагаа
Сумын ЗДТГ-аас 2017 онд хийх ажлын төлөвлөгөө, Засаг даргын зөвлөлийн хурлын төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна. 2017 оны  10-р сарын   байдлаар сумын засаг даргын   “А” захирамж 114, “ Б” захирамж 32, Тамгын газрын даргын  “А” тушаал 9,  “Б”  тушаал 13,  Засаг даргын албан бичиг153 , Тамгын газрын албан бичиг 65 гарсан байна.  Иргэдээс ирүүлсэн 117 өргөдлийг / үүнээс газар эзэмшихийг хүссэн 65, шилжих 51,  ажилд орохыг хүссэн 1/  байна. Албан хэрэг хөтлөлтийн программд 161 албан бичиг шивж, хариутай 123 бичигт хяналт тавьж, 123  албан бичиг явуулсан байна.
Сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Б/ 01 тоот захирамжийг үндэслэн ЗДТГ-ын даргын А/01 тоот тушаалаар Тамгын газрын  орон тоо бүтэц, цалинг шинэчлэн баталж, МЭҮТ-ийн орон тоог 1-ээр нэмэгдүүлэн Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн түр томилон ажиллуулж байна.
Зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай сумын Засаг даргын 2017 оны А/02 тоот захирамжийн дагуу  Байгаль хамгаалагч С.Дашчойдон, О.Батбаяр, А.Баярмагнай, С.Баатар нар 2 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу Хувийн ашиг сонирхлын  болон хөрөнгө орлогын мэдүүлгийг  8 албан хаагчаар гаргуулан хугацаанд нь шивж баталгаажуулсан. Мөн Авлигын талаар иргэдээс санал асуулга авч, төрийн байгууллагуудын авлигын байдлын талаар судалгаа авч нэгтгэн ажиллалаа. Мөн хшиг сонирхлын зөлрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл 64 –ийг хүлээн авч бүртгэсэн байна.
Засаг даргын 2017 оны А/04 тоот захирамжаар Гадаад дотоодын төсөл хөтөлбөрийг татах, төсөл хөтөлбөр боловсруулах, мэргэжил арга зүйгээр удирдах, хяналт тавих  Төслийн багийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.
Монгол улсын Батлан хамгаалах тухай хуулийн дагуу 2016 оны цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулж дүнг хугацаанд нь 98%-тай тушаасан.
2017-11-08 11:12:12