• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ЗАР

Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
1. Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
2. Нягтлан бодогч мэргэжилтэй /Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно./
3. Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын талаар зохих мэдлэгтэй
4. Санхүүгийн тайлан тэнцэл гаргах, төсөв боловсруулах, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийж дүгнэлт, санал гаргах мэдлэгтэй
5. Компьютерын хэрэглээний программууд болон санхүү нягтлан бодох бүртгэлийн программууд дээр ажиллах чадвартай
6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
7. Мэргэжлийн ёс зүй, сахилга баттай, шударга, ажилд хариуцлагатай ханддаг, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай
8. Мэргэжлээрээ ажиллаж байсан  бол давуу талтай
9. Урлаг, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны дипломын хуулбар, эх хувийн хамт
- Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт
- Ажил байдлын тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээн авах хугацаа:
Материалыг Засаг даргын Тамгын газар дээр 2022 оны 04 сарын 05-ны өдрөөс  2022 оны 04 сарын 8-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хоцорсон материал авахгүй.

Холбоо барих утас: 99228644

 Сонгон шалгаруулалт 2022 оны 04 дүгээр сарын 11-ны 11:00 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд  болно.

МӨНГӨНМОРЬТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2022-04-06 15:45:00