• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
МӨНГӨНМОРЬТ ХЭМЭЭН НЭРИЙДСЭН ТҮҮХ ОРШВОЙ.

МӨНГӨНМОРЬТ ХЭМЭЭН НЭРИЙДСЭН ТҮҮХ ОРШВОЙ.

1918 онд 8-р Богд хаанаас Хийдчиний дархан ламын отго хошууг 200-н лан мөнгөөр тийздэн шагнаж хүртээсэн мөнгө дээр баруун Бүрхээр нутаглаж байсан Ядамсүрэн зүүн Бүрх Тэрэлжээр нутагтай тайж Догсом нарын өргөл санаачлагаар

Нутгийн олон ардууд хавсран нийт өргөлийг нийлүүлж онго савдагтай догшин Гуагийн өндрийн хөндлөн зоонд бишрэл хүндэтгэл үзүүлэн аргадаж тахилга ёсыг анх гүйцэлдүүлж овооны оройд нялх тугалын дайтай цул мөнгөн Морийг нутгийн их дархан Ц.Лувсандондог цутган урлаж суурилуулсанаар нутгийн олон ард, лам, ноёд ,тахилгыг үйлдэн дархалан тахижээ.

Тэр үеэс эхлэн МӨНГӨНМОРЬТ хэмээн нэрийдэх болсон түүхтэй байдаг.

Намайг бага балчир байхад Өвөө аав Ш.Наваанлувсан. (Ажаа) маань нутгийн итгэл даах хэдэн өвгөчүүл нутгийн лам Гонбо гуай. Нутгийнхан ( Танбаа Гомбо гэдэг байсан) Өөрийн хүү Н.Аюуш. Жадамбаа. Нутгийн залуу Гомбосүрэн ах нарын залуусыг дагуулан Мөнгөнморьт, Дэлгэржавхант, уулаа тахиж ёс уламжлалыг нь хадгалсаар явсан юм.

Жич: Анх Мөнгөнморьт ууланд залсан мөнгө Морийг сумын нутгаар зугтаж явсан Цагаантны цэргүүд авч явсан гэдэг.

Үүний дараа Нутгийн лам Ш. Наваанлувсанг нөхдийн хамт бага оврын таван мөнгө морь хийлгэж. Нутгийн тахилгатай таван ууланд залсан гэдэг.

1. Мөнгөнморьт

2.Дэлгэржавхлант.

3. Овоон дэнж.

4. Тогос хайрхан.

5. ......................... .

1970 аад оны хавьцаа юм шиг байгаа юм.

Нутгийн залуу Балдангийн.Энэбиш гэдэг хүн.

Овоон дэнж хавьцаа явж байгаад нэг Мөнгөн Морийг олсон бөгөөд учир мэдэх нутгийн лам Наваанлувсан Ажаагаас асууж зөвлөсний дагуу тус Мөнгө Морийг уламжлалт ёсоор нь буцааж ууланд нь залсан гэдгийг сонссон олон хүмүүс баталж байгааг дурдах хэрэгтэй болов уу.

Хаврын дунд харагчин туулай сарын шинийн арван. Улаанбаатарын Балгад Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүх номоос хэсэгчлэн авч бичсэн болно.

ИХ ХҮРЭЭНИЙ ГУНГААЧОЙЛИН ДАЦАНГИЙН ГАВЖ.

И.НАВААНЛУВСАНГИЙН.

АЧ ХҮҮ А.АМАРБОЛД. УЛААНБААТАРЫН

БАЛГАД.

2022-01-03 00:00:00