• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Дэлхийн гэр бүлийн өдөр

Дэлхийн гэр бүлийн өдөр, 2024 оны урианы жил болох "Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих" жилийг тохиолдуулан "Гэр бүлдээ-гэрэл нэмье" аянд ураг удмаа танин мэдэх, угийн хэлхээг бэхжүүлэх зорилгоор Спортын Гурван төрөлт тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тэмцээнд Их чулуут овгийн Г.Ариун-Эрдэнэ ахлагчтай Залуус, Бодонгууд овгийн Н.Мөнх-Амгалан ахлагчтай Бодонгууд Намсрай, Хийчин овгийн Р.Тэргэл ахлагчтай Цогтбаатарын үр хүүхдүүд, Ламын отог овгийн Ж.Мөнгөнцэцэг ахлагчтай Жадамбын үр хүүхдүүд, Боржигон овгийн Б.Сүхбат ахлагчтай Базаргүрийн үр хүүхдүүд 1,2 дугаар баг, Жамц овгийн Б.Чойндогжамц ахлагчтай Жамцын үр хүүхдүүд, Чингүүнжав овгийн С.Анхбаяр ахлагчтай Чингүүнжав, Баргужин овгийн Хоролын үр хүүхдүүд болох О.Батжаргал ахлагчтай Баргуужин, Д.Сүрхийбаатар ахлагчтай Бүргэдүүд, Н.Содхүү ахлагчтай Болжморууд баг тус тус оролцсон байна.

2024-04-27 09:00:00