• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Олон улсын Ахмадын Баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон улсын Ахмадын баярыг сумын хэмжээнд 2023.09.29-ний өдөр зохион байгууллаа. Баярын хүрээнд ИТХ-ын даргын ивээл дор Сүүн цацал өргөх арга хэмжээ, Засаг даргын ивээл дор 6 төрлийн спортын тэмцээн, цэнгээнт бүжиг дууны тэмцээнүүд зохион байгуулж аваргуудаа шалгаруулан, хүндэтгэлийн зоог барилаа. Баярын арга хэмжээнд сумын Засаг Б.Батчимэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Оюунтүлхүүр, Ахмадын хорооны дарга Ч.Ганчимэг нар оролцож баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн баярын үеэр Ахмадын танхимтай болж нээлтээ хийсэн нь ахмадуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо. Мөнгөнморьт сумын Ахмадын хороо

2023-10-01 10:00:00