• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг дарга Ц.Батдорж, Шинэ шил ХХК-ний Гүйцэтгэх захирал Б.Булган, Хоггүй Монгол ТББ Гүйцэтгэх захирал М.Бүжин нар 2021 оны 07-р сарын-06 нд Төв аймгийн Мөнгөнморьт сумыг хогоо ангилдаг сум болгох хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Орон нутгийн хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулахад сургагч багш нар “Хог биш баялаг” сэдвийн хүрээнд иргэдэд сургалт зохион байгуулж, үүссэн шилэн сав, лонх, хаягдал шилийг тодорхой үнэлгээгээр тооцож худалдан авах юм.
 

 

2021-07-06 15:01:03