УИХ-ын гишүүн Н.Энхболд чуулганы хуралдааны завсарлагаанаар 2021.03.04-ний өдөр Мөнгөнморьт суманд ажиллаж сумын хаваржилтын байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, сумын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Энэ үеэр суманд улс, аймгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй / Багануур Мөнгөнморьтын чиглэлийн 60 км хатуу хучилттай зам барих, 75 хүүхдийн дотуур байрны барилгын ажил, Хэрлэн голын перевозын засвар / ажлуудын явцтай танилцан бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон байна. Хаваржилтын явцтай танилцах үеэрээ цөөн малтай, хаваржилт хүндэрч буй 20 айл өрхөд Монголын Улаан загалмайн хорооноос хүнсний багцын тусламж үзүүлэхээр шийдвэрлэн сумын удирдлагуудад гардуулж өглөө. Мөн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд албан үүрэг гүйцэтгэж буй сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5000 ширхэг амны хаалт хандивласан байна. Суманд ирж ажиллан тусламж дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд танд талархал дэвшүүлэн ажлын амжилт хүсье
- МӨНГӨНМОРЬТ СУМЫН ЗДТГАЗАР
2021-03-05 11:16:55