• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй, хадгалалт хамгаалалт, халдваргүйжүүлэлтийн хяналт шалгалт хийлээ
Засаг даргын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн А/19 тоот захирамжийн дагуу  2 зочид буудал,  хүнсний 6 дэлгүүрт хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй, хадгалалт хамгаалалт, халдваргүйжүүлэлт зэргээр үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. Үзлэг шалгалтыг дараах бүрэлдэхүүнтэй ажиллаа. Үүнд:
Б.Анхбаяр – Засаг даргын орлогч
Д.Ундармаа – ХАА-н тасгийн мэргэжилтэн
н.Өлзийбаянмөнх – Экологийн цагдаа
Э.Бат-Эрдэнэ – Булаг багийн Засаг даргын түр орлог гүйцэтгэгч
Шуурхай штабын жижүүр
А.Эрдэнэчимэг – Санхүү албаны дарга
Г.Анхныбаяр-Жолооч
Тус шалгалтын үеэр  хэд хэдэн төрлийн зөрчил илэрснийг арилгуулан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устган дэлгүүрийн эздэд сануулга өгөв
Дэлгүүрүүдийн нийтлэг зөрчил халдвар хамгаалалтын бодисыг бүрэн ашиглаж байгаа хэдий ч өрлөгийн тавиур болон бүтээгдэхүүний гадна савлагааны  тоосжилттой цэвэрлэгээ дутуу хийгдсэн, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалт бүхий хөргөгчний хамгаалалтын хаалт байхгүй, дотор талд мөсдөлт их,  бүтээгдэхүүн наалдан хөлдсөн байдалтай, сав баглаа боодол задарсан, хадгалалт хамгаалалт алдагдсан, үйлчлүүлэгчийн халууныг үзэх зайнаас хэмжигч халууны шил байхгүй, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн их байсан учир газар дээр нь устгалд оруулав.
2021-01-27 17:04:44