• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Коронавирусаас урьдчилан сэргийлэх үйл ажилллагаанд зориулж хандив өргөсөөр байна

 

Шинэ төрлийн КОРОНА ВИРУС-ын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд сумын ЭМТ-д шаардлагатай эм эмнэлэгийн хэрэгсэл, нэг удаагийн хамгаалах хувцас, зайнаас халуун хэмжигч, ариутгалын бодис авах хөрөнгийн асуудлыг онцгой комиссын хурлаар хэлэлцэн Орон нутгийн нөөц хөрөнгөөс 1.380.000 төгрөгийг шийдвэрлэн ЭМТ, Шуурхай штаб-т гардуулан өглөө. Мөн Булаг багийн иргэн Н.Балданлхам 5 ширхэг нэг удаагийн хувцас хэрэгсэл, Н.Товчинсүрэн 15 ширхэг амны хаалт, Н.Галт 50 ширхэг амны хаалт,Ч.Баянбулаг 50 ширхэг амны хаалт, БНД-ийн 13-р эмийн сангийн Ганбаатар 100 ширхэг нэг удаагийн амны хаалтД.Мөнхтогтох 100.000 төгрөг, В. Энхмаа 40.000 төгрөг Жаргалант багийн иргэн О.Бадам 50.000 төгрөг, С.Базарзагдал, М.Оюунцэцэг нар 40.000 төгрөг, ЕБСургууль 8 хөнжил, 8 гудас, 8 бүтээлэг тусгаарлах байранд, СӨБ, ЕБС-д Төв аймгийн Зүүний хүчний холбоо 1000 ширхэг маскны материал, Хэрлэн цэцэрлэг 8 кг мах, нэг портер түлээний мод, 10 кг аарц, 3 кг элсэн чихэр, Өв менежмент ХХК-ийн захирал Н. Хишигдорж, 200.000 төгрөг, Л.Түвшинжаргал, Ц.Нарантуяа нар Жи-мобайлын суурин утас, Байдлаг багийн иргэн Ж.Ган-Эрлэнэ, Б.Бат-Эрдэнэ, М. Мягмаржав нар тус тус 2 хонь хандивлав. Дээрх нэр бүхий иргэд, ААНБайгууллагууддаа талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЗДТГ, Шуурхай штаб

 
2020-04-08 15:17:22