Тус суманд 2020 оны 1-р сараас Д.Шүрэнтунгалаг эмчтэй “Үржих гал”, З.Наранцэцэг эмчтэй “Мөнхидэрхайрхан” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд Төв аймгийн Мал эмнэлгийн газар, сумын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн 2019 оны гурвалсан гэрээний хэрэгжилт болон 2021 оны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын захиалгыг Төв аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлэв. Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч нь гахайны мах, өндгийг түр хугацаагаар БНХАУ-аас импортлохыг хориглосонтой холбогдуулж, сумын хүнсний дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийв. Засаг даргын захирамжаар байгуулагдсан мал хаваржилт, төл хүлээн авах бэлтгэлийг хангах ажлын хэсэгт Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч орж хяналт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд 2 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь 2 удаагийн байдлаар тус бүр 3 сая төгрөгийн эм, бэлдмэл татан авчирч, бэлэн байдлыг хангаж, малын өвчлөлийн дуудлаганд шуурхай үйлчилж байна.
2020-04-08 15:08:32