• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
НИЙГМИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЭЭЛЭЛ

Хамтарсан багийн шийдвэрээр Хүүхэд, гэр бүлийн эрсдлийг тодорхойлж, түргэвчилсэн үнэлгээ хийн Булаг багийн 3 өрхөд аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газраас хүнс хүргүүлэн ажиллалаа. Сумын ГХУСАЗЗ-ийн “ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ” –өөс Ерөнхий боловсролын сургуулийн 8-9-р ангийн сурагчдад Гэмт хэрэг, Хүүхэд хамгааллын тухай хуулиар сургалтыг зохион байгуулан ажилласан. Сурагчдад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, нөлөөлөх хүчин зүйлс болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн агуулгаар холбогдох кейс тохиолдолтой уялдуулан тайлбар хийлээ. Сургалтанд нийт 26 хамрагдсан байна. Мөн ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ АЯНЫ ХҮРЭЭНД ”МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” үнэлгээний хуудсыг бөглүүлэн ажилласан бөгөөд нийт 3 байгууллагын 54 албан хаагч, Булаг, Байдлаг, Жаргалант 3 багаас 389 өрх хамрагдаж, өөрийн гэр бүлд байгаа эрсдлийг тодорхойллоо. Сумын засаг даргын 2020.03.20-ны өдрийн А/46 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж Сайн үйлсийн аян зохион байгуулан ажиллаж байна. Мөн сумын Эмэгтэйчүүдийн холбоо Ахмадын хороо хамтран суманд Гандан барих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд Сүсэгтэн олон та бүхэн нэгдээрэй.

 

2020-04-08 15:06:13