• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЖ БАЙГУУЛЛАГЫН ДУНД ГАР БӨМБӨГ БОЛОН АХА З

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Иргэд болон төрийн албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт сэдвээр сургалт хийж, “Гар бөмбөг” болон "АХА" тэмцээнийг зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 19 зүйл, 36 заалтанд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2020.05.25.ны өдөр дагаж мөрдөхөөр заасан. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд: -Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах;Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох; -Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах; -Хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох; -Улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх; -Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх; - Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, зарим хуулийг шинээр батлах юм.

 

2020-04-08 15:04:43