• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Сумын ИТХ-ын 10-р сард хийсэн ажлын мэдээлэл

Сумын ИТХ-ын ажлын албаны дэргэд ШӨХЭХ салбар зөвлөлөөс “Ахмад настан-хэрэглэгч” аяны төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг дээд газарт хүргүүлсэн байна. Ахмадын баярын хүрээнд уламжлал болсон “Сүүн цацал” үйл ажиллагааг зохион байгуулж хамгийн сайхан цацлын хувин, халбагатай ээжүүдийг шагнаж урамшууллаа. Энэ үйл ажиллагаанд нийтдээ 60 гаруй ээжүүд оролцож Д.Мөнхтогтох, Л.Шийтэр нар шалгарлаа. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 9 асуудал хэлэлцэн 7 тогтоол гаргалаа.ИТХ-ын Төлөөлөгчийн 16 дугаар хуралдаан 2019 оны 10-р сарын-24 нд Жаргалант багийн төвд амжилттай хуралдан сумын Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Мөн ИТХ-ын Төлөөлөгчдийн өдөрлөг болж Төлөөлөгч нар тойргоороо хийсэн ажлынхаа тайланг тавиж, Гэр төслийн хүрээнд 5 гэрийг иргэдэд гардууллаа. Нутгийн удирдлагын байгууллагын 3 үеийн холбоос уулзалт ярилцлага хийлээ. Энэхүү арга хэмжээнд урилгаар сумын Хурлын анхны Төлөөлөгчид, үе үеийн ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, БИНХ-ын дарга нар оролцлон санал хүсэлт, сургамжаа харамгүй хайрлалаа.

2019-11-10 23:13:31