Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- Статистик мэдээ
Манай суманд Төв аймгийн ЗДТГ, ХШҮДАХ "Тогтвортой амьжиргаа-3" төсөл, "Мерит" төсөл хамтран Төв аймгийн Зүүн бүсийн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичиг, ЗДТГ-ын дарга, Санхүү албаны дарга, Хууль эрхзүйн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүн тус бүр хүрэлцэн ирж энэ сарын 13-14 нд хоёр өдрийн сургалтанд хамрагдлаа. Сургалтын зорилго нь орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажилллагаагаар дамжуулан засаглалын бүх үйл ажилгаанд иргэдийн оролцоог хөгжүүлэх,иргэдийн хамтын ажиллагаа, бүлгээр ажиллах идэвхи санаачилгыг дэмжиж, амьдрах орчин, хүсэл, зорилго, хэрэгцээ, ойролцоо хот айл, гудамж хороололоороо нэгдэн, саналаа илүү бодиттой гаргаж, батлагдсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга зүйг судалж. эзэмшихэд чиглэсэн юм. Сургалтыг " Тогтвортой амьжиргаа" төслийн ажилтан Ц.Буманбуян, Удирдлагын академийн багш, доктор, профессор Б.Данаасүрэн, ИТХ-ын нарийн бичиг, СТСХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Цэцэгсүрэн, ОНӨГ-ын менежер А,Зоригоо, ХШҮДАХ-ийн дарга Ч.Жавзанпагма, ахлах мэргэжилтэн Т,Хуягбаатар, мэргэжилтэн Б.Мөнхбат, Д.Бадамсүрэн "МЕРИТ" төслийн ажилтан Э.Амгалан нар сургал хийлээ. Энэхүү сургалтан дээр Мөнгөнморьт сумын засаг дарга С.Наранцэцэг ОНХС-ийн үйл ажиллагааны үр дүн, хөгжлийн төлөвлөлт, тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаархи сэдвийн хүрээнд илтгэл тавьж, сайн туршлагаасаа хуваалцав.Мөн Засаг даргын орлогч Э.Болормаа Худалдан авах ажиллагааны төлөвлөлт ба ОНХС-ийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллгааг зохион байгуулж буй сайн туршлага сэдвээр илтгэл тавьж бусад сумдад үлгэр жишээ ажлуудаасаа танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаан дээр