Монгол түмний үндэсний бахархалт “Бурхан халдун” хайрхан, түүнийг хүрээлсэн газар нутгийг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-ийн дэлхийн өвд бүртгүүлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Мөнгөнморьт сумын ИТТХ-ын тогтоолоор «Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг “Хэрлэн-аравт” ТББ-д хариуцуулж сумын Засаг даргатай гэрээ байгуулж үүрэг болгосоний дагуу Их Эзэн Чингис Хааны үеэс өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн “ЭРТНИЙ САЙХАН” төрийн дуулалыг мөнхжүүлэх ажлыг Тахилгын овооны тус газарт /эртнээс тахиж ирсэн уламжлалтай тэр газарт нь үлдэнэ/ гэснээр Мөнгөнморьт сумын 1-р багийн нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд буюу Бурхан халдун хайрханыг хараа гүйцэх газраас тахиж тайж ирсэн уламжлалыг сэргээн “ДЭЭДИЙН ДЭЭД ХҮНДЛЭЛ” цогцолборыг “Бид бүүтэв” уриан дор байгуулж дуусган суманд 2019 оны 7-р сарын-7 нд хүлээлгэн өгсөн байна. Дээрх бүтээн байгуулалтыг хийх болсон зайлашгүй шалтгаан Бурхан Халдун хайрхан түүнтэй холбогдох Ерөнхийлөгчийн зарлиг 4, сайдын тушаал 1 гарсан боловч хэрэгжүүлээгүй өнөөг хүрсэн билээ. Энэ хугацаанд эцэг өвгөдөөс «Гурван мөрний тэргүүн хэн ээ бээр бүү буулгагдхун» хэмээн хойч үедээ гэрээслэн захисан түүхэн захиасыг умартан хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж өвөг дээдсүүдийн алтан яс оршиж буй Их хоригийн нутагт гадна, дотны аялал жуучлал, хүний эрх гэх нэрэн дор байгаль ан амьтанд дарамт учруулж, эртнээс өвлөгдөн ирсэн уул хайрханаа тайж, тахих ёс журмыг огоорон цагаан сараар идэээний дээж болгож тавьсан ул боовоо хэрэглэхийн оронд Бурхан Халдунд өргөх нэрээр уул овоо мэт хог болгон хаядаг байдал газар авсан юм.
2019-11-02 18:25:08