• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД “ӨСВӨРИЙН ДАЙЧИД” БАГ ХАМТ ОЛОН АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор манай сумаас “Өсвөрийн дайчид” багийн хамт олон 8-р сарын-17нд морин аялал хийхээр гарсан билээ. Энэхүү ажлыг зохион байгуулах санаачлагыг ахмад багш Д.Буянбат гарган УИХ-ыг гишүүн М.Энхболд, сум орон нутгийн удирдлагууд, ард иргэд, ААНэгж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, цэргийн штабын дарга Т.Төмөрчөдөр нарын дэмжлэгтэйгээр аялах нөхцөл бололцоог хангасан. Аяллын гол зорилго нь хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээг батжуулан бусдад үлгэрлэн дууриалал үзүүлэх юм. Аяллын нийт туулсан зам 2100 км бөгөөд Хэнтий аймгийн сумдаар өртөөчилж Дорнод аймагт хүрсэн. “Өсвөрийн дайчид” баг хамт олон ойн арга хэмжээний баярын ёслолын жагсаалд өөрсдийн биеэр жагсаж оролцсон нь бахархууштай үйл явдал боллоо. Энэхүү баг хамт олныг дэмжиж аялах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн дараах иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ЗДТГ, ЕБС, СӨБ, Хаан банк, иргэн Г.Батбямба, Б.Ганзориг, Дашмягмар, Зориг дэлгүүр Ш.Энхтуяа, Хэрлэн дэлгүүр Г.Отгонсүрэн, Наранбулаг дэлгүүр Л.Түвшинжаргал, Хориуд-1 дэлгүүр Ц.Цэцэгмөнх, Жани харцага дэлгүүр Н.Өнөрбат, Хориуд-2 дэлгүүр Т.Бадамханд, С.Энхбаатар, Д.Зоригтбаатар, Д.Батжаргал, Ө.Баттулга нарт талархалаа.

2019-11-02 15:03:38