• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Зүүнбүрхийн аманд 10 тарвага нутагшууллаа.

Булаг багийн иргэн Д.Ганпүрэв, Т.Дүүрэнжаргал нарын орон нутагтаа тарвага хууль бусаар агнахыг таслан зогсоох санаалчилга гаргасанаар сумын Засаг даргын захирамж, байгаль хамгаалагч зөвлөгөөнөөр уриалга гарган хэрэгжүүлж байна. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан сумын иргэн Гэрэлийн дэмжлэгтэйгээр Хустайн нуруунаас 10 тарвагыг зөөвөрлөн авчирч суманд нутагшууллаа. Уг тарвагыг иргэд, байгаль хамгаалагч нартай хамтран Зүүнбүрхийн аманд байршуулан ахмад байгаль хамгаалагч А.Баярмагнайд хариуцуулан ажиллаж байна.

2019-11-02 14:45:27