2019 оны сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 6 нэр төрлийн 99688,6 мянган төгрөгний ажил хийгдэхээр төсөв батлагдсанаас 2019 оны 05-р сарын-16 ны өдрийн ИТХ-аар төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 8 нэр төрлийн ажлыг 99688,6 мянган төгрөгний ажил гүйцэтгэхээр төлөвлөгөө баталлаа. Төлөвлөгөөнд өөрчлөлт орсон шалтгаан нь орон нутгийн сангийн журам шинэчлэгдэн гарсантай холбоотой. Одоогоор сумын төвийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын 90 хувь хийгдсэн ба 7,0 сая төгрөгний санхүүжилт, Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн тохижилтын ажлын 100 хувь 13,1 сая төгрөгний санхүүжит тус тус олгогдон гэрээний дагуу гүйцэтгэлийн ажил хийгдээд байна.
2019-09-05 11:07:41