Үүнд: - Эрүүл мэндийн төвөөс шинээр мобил үйлчилгээг эрхлэгч эмч үзүүлж эхо,зүрхний бичлэгийн үйлчилгээнд 58 иргэн,анхан шатны тусламж болон артерийн даралт үзүүлэхэд 52 иргэн,В,С вирусийн шинжилгээг лаборант авч хамрагдаагүй байсан 25 иргэнийг хамруулж шинжилгээний хариуг дор нь гаргаж өгсөн.
- Нийгмийн даатгалын үйлчилгээнд 17 иргэн хамрагдаж тэтгэвэр тогтоолгох нас нь болж байгаа 5 иргэн матеаралаа шалгуулсан,эрүүл мэндийн даатгалд 8 иргэн ,сайн дурын даатгалд 4 иргэн хамрагдаж хуулийн сурталчилгааг 12 иргэнд сурталчилж гарын авлага матүриалыг хүргэж ажилласан.
- Хөдөлмөр,халамжийн үйлчилгээг 11 иргэнд хүргэж ажилласан.Ажил хайгчийн бүртгэлд 1 иргэийг бүртгэсэн.Нийгмийн халамжийн үйлчилгээнд 3 иргэнийг хамрууллаа.Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөтөлбөрүүдийн мэдээллийг 19 иргэнд хүргэсэн.Төсөл,хөтөлбөрийн талаарх мэдээллийг 7 иргэнд танилцуулж гарын авлага,материалыг тарааж өглөө.
- Соёлын төвөөс нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулж урлагийн 2 номерыг үзүүлж сонирхууллаа.
- Нийгмийн бодлогын мэргэжилтэн хурдан морь унаач хүүхдийн 17 эцэг эхчүүдэд санамж, зөвлөгөөг өгч ажиллалаа.
-Төрийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгааг 40 иргэнээс авлаа.
2019-05-06 11:28:17