Татварын орлого бүрдүүлэх, өр барагдуулах 2 сарын аяны хүрээн 3-н шатны төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх ялангуяа 1,2-р сард тасарч байгаа аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх тал дээр санаачлагатай ажиллаж нэр төрлөөр болон нийт дүнгээр биелүүлсэн бөгөөд энэ хугацаанд газрын төлбөрийн орлогоос 3-н ААНБ-лага , 6-н иргэнээс 1772,0 мян төгрөгийн орлого оруулсан, цалин халс түүнтэй адилтгах орлогоос 10614,0 мян төгрөгийн орлого төвлөрүүлсэн. ҮХЭХ-ийн албан татвараас 3-н ААНБ-аас 262,1 мян төгрөгийн орлого оруулсан байна. Мөн татварын дутуу төлөлтийг барагдуулахаар татварын өртэй гарсан 8-н ААНБ-лагад мэдэгдэх хуудас гардуудан тайлант хугацаанд Тэнүүн зоргол хоршооны цалингийн ашгийн 155,4 мян төгрөг, Үржих гал ХХК-ийн цалингийн ашгийн 96,3 мян төгрөгийн өр,Сайхан санаа ХХК-ийн НӨАТ-ын 688,4 мян төгрөгийн Өнөр дэлгэрэх тулга ХХК-ийн хяналт шалгалтаар тавигдсан 824,3 мян төгрөгийн өрийг тус тус барагдуулсан байна.Цаашид манай сумын хувьд сумын төсвийн орлогын 50-иас илүү хувийг эзэлдэг ойн төлбөрийн орлого аймаг сумын Засаг дарга нарын захирамжийн дагуу энэ сарын 20-ноос эхлэн 06-р сарын 20-ныг хүртэл хугацаанд ойд явуулах үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор 4,5,6-р сард тодорхой хэмжээгээр тасрахаар байна 2019 оны 04-р сарын 12 ны байдлаар аймгийн төсөвт газрын төлбөрийн орлогоос 2 иргэн 2 ААНБ-ын 780,0 мян төгрөгийн орлого АТӨЯХ-ийн албан татвараас 14 иргэнээс 874,2 мян төгрөгийн орлого ҮХЭХ-ийн орлогоос 1иргэний 72,0мянтөгрөгийн орлого тус тус төвлөрүүлээд байна. Орон нутгийн төсөвт одоогоор 5-н нэр төрлийн828,7 мян төгрөгийн орлого оруулсан байна. Дээрхи хугацаанд газрын төлбөрийн дутуу төлөлтөөс460,1 мян төгрөгийн төлбөрийг барагдуулсанМөн иргэний 60,0 мян төгрөгийн бууны татвар ,3-н иргэний 126,4 мян төгрөгийн АТӨЯХ-ийн татварын өрийг тус тус барагдуулаад байна Аймгийн засаг даргын захирамжаар үүрэг болгосхы дагуу төмс хүнсний ногоо тариалах аар 2 хэсэгт 24 га , малын тэжээл тариалахаар 132 га жимс жимсгэнэ тариалах 50 га газарт дуудлага худалдааз зохион байгуулахаар сумын Засаг даргын шийдвэр гарч журмын дагуу зар түгээн бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
2019-05-05 15:49:40