“Монгол Ви.И.Ти.Нет” ТББ-ын малчдад зориулсан сургалт зохион байгуулагдав. Сургалтад 56 малчин иргэн хамрагдаж, малчдад мал, амьтны халдварт болон халдваргүй өвчин, малын эмийн зохистой хэрэглээ, эрчимжсэн мал аж ахуй гэсэн сэдвүүдээр сургагч багш нар мэдлэг олгож, сургалтын үеэр малын эм, бэлдмэлийн хонжвортой сугалаа явагдав. Жаргалант багт 52 малчин өрхөөр орж, мал хаваржилт, төл бойжуулалт, малын өвчлөлийн байдал ямар байгаатай танилцахаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, ХАА-н тасгийн дарга, багийн хүний эмч нарын хамт 3 өдөр ажиллав. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Мал эмнэлгийн ерөнхий газар, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын төв болон баруун бүс нутагт шлхий өвчинтэй тэмцэхэд яаралтай дэмжлэг үзүүлэх” сэдэвт 3 өдрийн сургалтад Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б.Нандинцэцэг хамрагдав.Малын өвчлөлийн байдал харьцангуй тайван байгаа боловч мал эмнэлгүүдийн дуудлагын дийлэнх хувийг төллөлтийн хүндрэл, хаг саатах, төл чацга алдах зэрэг эмгэгүүд эзэлж байна. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн Шөвөг яр өвчний вакцинжуулалт, шимэгчтэх өвчний боловсруулат, туулгалт зэрэг мал эмнэлгийн ажил, үйлчилгээ хэвийн явагдаж байна.
2019-05-05 15:45:04