2019 онд улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 706 303 300 төгрөгийн 61 төрлийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн байна. Үүнээс 489846300 төгрөгийн 21 тендер зарлахаас 15 тендер зарлагдаж, гэрээ байгуулагдсан байна. Үүнд:
Дунд сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх - Дунд гурван баян ХХК
Дунд сургуулийн хүүхдийн үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлэх – Дунд гурван баян ХХК
Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх – Дунд гурван баян ХХК
ЗДТГ-ын түлш халаалтын материал нийлүүлэх – Хөх дөрвөлжин ХХК
Дунд сургуулийн түлш халаалтын материал нийлүүлэх – Сайхан санаа ХХК
Соёлын төвийн түлш халаалтын материал нийлүүлэх – Сайхан санаа ХХК
Цэцэрлэгийн түлш халаалтын материал нийлүүлэх – Лион Сити ХХК
Төсөвт байгууллагуудын шатахуун нийлүүлэх – Петровис ХХК
Хорих ангийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх – сумын хүнсний дэлгүүр
Хорих ангийн түлш халаалтын материал нийлүүлэх – Очир Оргил транс ХХК
Хорих ангийн тээвэр шатахуун нийлүүлэх – Петровис ХХК
Жаргалант багийн төвийн гадна тохижилт – сумын Иргэдийн бүлэг
Байдлаг багийн төвийн гадна тохижилт - Ж.Сандагдорж ахлагчтай иргэдийн “Манлай бүлэг”
Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт – Б.Ууганбаатар ахлагчтай иргэдийн “Хорол” бүлэг
Хүнсний талоноор иргэдэд үйлчлэх дэлгүүрээр Д.Содном эзэнтэй “Хэрлэн” дэлгүүр тус тус шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.
Одоо дараах тендерүүдийг зарлахаар үнэлгээний хороо байгуулан, ажлын даалгавраа боловсруулж байна. Үүнд:
Байдлаг багийн дэд станцын өргөтгөл хийж, 0,4 кВТ-ын ЦДАШ-ын шинэчлэх 20,0 сая төгрөг
Гандан барих – 30,0 сая төгрөг
Дунд сургуулийн заалны засвар хийх – 25,0 сая төгрөг тус тус ажлын тендер зарлагдах гэж байна.
2019-05-05 15:42:40