• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Төв аймгийн Зүүн бүсийн сумдын дунд зохион байгуулагдсан “ХУУЛИА ДЭЭДЛЬЕ” тэмцээнд оролцлоо

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 2019 оны 04 сарын 24-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Хууль, эрх зүйн “Хуулиа дээдэлье” тэмцээнийг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнийг “Өсвөрийн сэргийлэгч-Бидний оролцоо” сэдвийн дор “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог хангах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан.

 

 

 
2019-05-03 18:05:46