Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- Статистик мэдээ
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллалаа.Сумын онцгой комисс 2 удаа хуралдаж 2019 оны 03-р сарын 21нд улс орон даяар зохион байгууллагдах гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дохиогоор ажиллах дадлага сургууль хийх талаар төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу сургалтыг 75-р ангийн захирагч Н.Хуягбаатар хөтлөн явуулав. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 12.00 цагт газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн 1-9-р ангийн бүх хүүхдүүдийн дунд зохион байгуулж Эхний дуут дохиогоор ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсож, Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч аюулгүй зай талбайд цугларан багш бүр сурагчидаа бүртгэж авлаа. Уг сургуулилтад багш,15, албан хаагчил 19, сурагч 235, онцгой комиссын 12 гишүүн, оролцсон эмнэлэгийн анхны тусламаас 8, онцгой бадлын 75-р ангийн албан хаагч 11 нийт 300 хүн оролцож амжилтай зохион байгууллаа.