Байгаль орчны салбарын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөг 2019.03.18 нд Соёлын төвд зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 68 хүн оролцлоо. Зөвлөгөөний нээлтийг сумын Засаг дарга С.Наранцэцэг нээж 2019 онд байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээ болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. БОУХБайцаагч З.Алтанцэцэг байгаль орчны салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудын хэрэгжилт, зөрчлийн талаар, Мөнгөнморьт сум дундын ойн ангийн дарга Т.Баатармөнх салбарын үйл ажиллагаа болон ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар илтгэл, Ойн баримтлах бодлого сэдэвээр байгаль орчны газрын мэргэжилтэн П.Энхбаяр, Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн О.Мөнхзул сүүлийн 3сарын цаг уурын төлөв байдал, Хэрлэн голын сав газрын захиргааны мэргэжилтэн Г.Мөнхцог газрын доорх усны ашиглалт хамгаалалтын талаар тус тус мэдээлэл сургалтыг хийлээ.
2019-03-27 14:56:45