• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 

 

ТАХ-ийн ёс зүй, манлайлал сэдэвт зөвлөгөөн 4-р сарын-23 ний өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг нээж Мөнгөнморьт сумын ИТХ-ын дарга С.Энхбаатар үг хэллээ.Энэхүү үйл ажиллагаан дээр “Хувь хүний хөгжлийн институт”-ын багш М.Алтанцэцэг “Төрийн албан хаагчийн харилцаа, ёс зүй, хувцаслалт” сэдвийн хүрээнд сургалт хийж дасгал ажил ажиллуулан 3-н ТАХ-ийг өөрийн бичсэн номоор урамшууллаа.Мөн ЗДТГ-ын дарга Ч.Ганчимэг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын өнөөгийн байдал, цаашдын зорилт гэсэн сэдвээр илтгэл тавьж “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жилийн хүрээнд хийж буй ажлын туршлаг” сэдвээр ЭМТөвийн эрхлэгч Б.Батчимэг, “Соёлын үйлчилгээг хүртээмжтэй  хүргэх талаар” Соёлын төвийн эрхлэгч Г.Ууганбаяр, “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жилийн хүрээнд хийх шинэ санаачилга” сэдвээр Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Хүрэлбаатар, “Албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж буй байдал, туршлага” сэдвийн хүрээнд Цэцэрлэгийн эрхлэгч О.Пүрэвдулам нар илтгэл тавьж ТАХ-ын санал хүсэлтийг сонслоо.

 

 
2018-04-28 13:45:46