• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Аймгийн МХГазрын шалгалт Мөнгөнморьт суманд ажиллаа

 

 

Аймгийн МХГазраас Мөнгөнморьт суманд ирж төлөвлөгөөт шалгалтыг удирдамжийн дагуу  2018.04.18 нд 9 хүний бүрэлдэхүүнтэй дараах нэр бүхий хүмүүс хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Ундармаа, байгаль орчны улсын ахлах байцаагч Г.Ганбаяр, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн байцаагч Ж.Оюунцэцэг,эрүүл ахуй улсын байцаагч С.Эрдэнэчимэг, эрүүл мэндийн улсын байцаагч Л. Түмэндэмбэрэл, Барилгын хяналтын улсын байцаагч Ц.Батхуяг, Боловролын улсын байцаагч Ц.Нарантуяа нар шалгалт хийлээ. 
Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр ЗДТГазрын худаг, дунд сургуулийн гал тогоо, Хориуд -1, Хэрлэн хүнсний дэлгүүрүүдийг сонгож шалтгасаны үр дүнд дунд эрсдэлтэй байгууллагад дунд сургуулийн гал тогоо, Хэрлэн дэлгүүр, ЗДТГазрын худаг бага эрсдэлтэй байгууллагад Хориуд -1 хүнсний дэлгүүрүүд тус тус шалгагдсан дүнтэй байна. Эрүүл мэндийн төв, Соёлын төв , Хэрлэн цэцэрлэгүүд шалгалтын үр дүнд баг эрсдэлтэй гэж дүгнүүлсэн. Ерөнхий боловсролын сургууль дунд эрсдэлтэй гэж шалгагдсан бол сургуулийн дотуур байрыг их эрсдэлтэй барилга шинээр барих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Байгаль орчны чиглэлээр Мөнгөнморьт сумын үндсэн харьяа Сайхан санаа ХХКомпани, Мөнх эвийн хүч ХХКомпануудыг сонгон шалгасаны үр дүнд бага эрсдэлтэй гэж шалгагдлаа.
Эм, био бэлдмэлийн хяналтын  ахлах байцаагчийн 190301207 тоот актыг үндэслэн Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангийн 17 нэр төрлийн 290 ширхэг 25589720 төгрөгний эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх шаардлага хангаагүй хугацаа дууссан / 2015-2018 / оны  эм, тариа, тосон түрхлэгийг Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн гишүүд устгаж тэмдэглэл үйлдэн зургаар баталгаажууллаа.

 

 
2018-04-27 09:56:28