Монгол улсын засгийн газар, дэлхийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Монгол улсын сангийн яам “Тогтвортой амьжиргаа-3” төслийг хэрэгжүүлж байгаа билээ..
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт ,хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явц, үр дүн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих хорооны гишүүн Ц.Буманбуян, Ц.Батдорж, Б.Алтаночир нар Мөнгөнморьт суманд ажиллалаа.
Энэхүү ажлын хүрээнд 2017 оны Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил, 2018 онд ОНХсангийн хөрөнгөөр хийгдэх ажлын эрэмбийн БИНХ-р батлагдсан жагсаалтыг шалган үнэлж дүгнэн зөвлөгөө өгч, өмнөх оны гаргасан алдаа дутагдлыг хэрхэн арилгах, амжилтаа бататган дээшлүүлэх талаар сургалт явууллаа. 2017 онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн гол ажлын нэг нь Соёлын төвийн тохижилт буюу үзэгчдийн сандал юм.
2018-04-26 18:27:58