• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “НАРНЫ АЛХАЛТЫН” НЭЭЛТ БОЛЛОО
 

Аймгийн Иргэдийн Хурлын 100-р тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор  “Нарны алхал”-ын үйл ажиллагааны хүрээнд
 4-р сарыг Бүжгийн сар болгон ЗДТГ-Соёлын төв хамтран нээлт хийн зохион байгууллаа.
Үйл ажиллагааг нээж Засаг даргын орлогч Э.Болормаа үг хэллээ. Мөн Соёлын төвийн бүжгийн багш Б.Нямсүрэн 3 төрлийн аэробек 
бүжгийг иргэдэд зааж эрүүл зөв хооллолтын талаар зөвлөмж өглөө.
Нээлтийн үеэр “Элэг бүтэн Монголчууд” хөтөлбөрийн 2-дахь үе шатны нээлт болж 15-39 насны нийт 20 иргэн  шинжилгээнд 
хамрагдлаа. Мөн хүрэлцэн ирсэн иргэддээ өглөөний цай уулгав. Нийт 55 иргэн албан хаагчид оролцсон байна.
 
Эрүүл биед саруул ухаан оршино.
 

 

 

 
2018-04-26 17:34:52