Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 3-р сарын-29 нд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 115 иргэн хүрэлцэн ирж эмч мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өглөө. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх илэрсэн өвчнийг 100 % эмчилж болдог тухай багийн эмч Жадамбаа мэдээлэл хийлээ. Мөн иргэдэд эрүүл зөв хооллохын ач тус сэдвээр мэдээлэл хийн хоолны амталгаа явуулж биеийн жин өндрийг хэмжин биеийн индексийг тодорхойлж өглөө. Иргэдийг витаминжуулалтанд хамруулж явуулын эмийн сангаар үйлчиллээ.Өдөрлөгт ирсэн иргэдийн дунд дардасны тэмцээн зохион байгуулж 1-р байранд сурагч Т.Цэнгэл, 2-р байранд ЗДТГ-ын нярав Г.Наранцацрал, 3-р байранд ХААН банкны эдийн засагч Эрхэмбаяр нар тус тус байр эзлэн чийрэгжүүлэлтийн төвд үнэгүй явах эрхээр шагнууллаа. байна
2018-04-26 16:43:50