Мал хаваржилт, төл бойжуулалтын үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу хөдөөний 2 багуудад ажлын хэсэг томилогдон 3-р сард 113 өрхүүдэд орж иргэдтэй уулзан санал бодлыг солилцоо.
Аймгийн ХХААГазраас Төл –таван эрдэнэ арга хэмжээнд сумын төл мал, ядарч доройтсон малыг тэнхрүүлэх нэмэгдэл тэжээл тус суманд шар будаа 150 кг, хуурай сүү 50 кг, хуурай глюкоз 50 кг, биовит 30 кг, загасан тос 30 кг”-ыг сумын МЭҮТасгаар дамжуулж малчдад үнэгүй хүргүүлснийг одоогийн байдлаар 2 мал эмнэлэг, 78 өрхд тараан өгөөд байна. Малын эмч нар 80м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 21удаагийн малын хагны дуудлаганд 3 эмч ажилласан байна. .3-р сарын статистик мэдээгээр 863 эм мал төллөж, 872 төл бойжиж, 1415 толгой том мал хорогдсон дүн мэдээтэй байна.
2018-04-26 16:38:21