“Дэлхийн усны өдөр”-тэй холбогдуулан сургууль дээр “Ус чандмань эрдэнэ” сэдэвт сарын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд албан бус боловсролын багш Г.Саранцэцэгтэй хамтран мэдээллийн самбар шинээр хийлээ. Дунд ангийн сурагчдын дунд “Хэрлэн голын үнэ цэнэ” сэдэвт гар зургийн уралдаан, “АХА” танин мэдэхүйн асуулт хариултын уралдаан 3 удаагийн сургалт зохион байгуулж нийт 70 гаруй хүүхэд хамрагдав. Гар зургийн уралдаанд 1-р байранд 5а ангийн сурагч Д.Ганхүлэг, 2-р байранд 8а ангийн сурагч О.Анужин нар орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Нийт сурагчдаас ирсэн бүтээлүүдээс эхний 17 –н бүтээлийг Хэрлэн голын сав газрын захиргаанаас зарласан гар зургийн уралдаанд явууллаа. Сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн явуулж нийт 50 гаруй хүүхэд оролцсоноос 7а ангийн сурагч Б.Энэрэл тэргүүн байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа
2018-04-26 16:35:18