Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор хийдэг. Энэ дагуу 16.00 цагт Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайд гамшгаас хамгаалах ерөнхий зориулалт бүхий мэргэжлийн ангиудын бэлтгэл, техник хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаалаа. Соёлын төвд танхимд ЗДТГ-ын дарга Ч.Ганчимэг Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа, БОУХбайцаагч З.Алтанцэцэг Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Нандинцэцэг Мал, амьтны гоц халдварт өвчин, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэсэн сэдвийн дор сургалт хийлээ. Дадлага сургалтанд нийт 72 ТАХ-чид болон иргэд оролцлоо.
2018-04-26 16:24:50