Мөнгөнморьт сумын Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ЗДТГ, Сум дундын ойн анги, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар, Ус цаг уурын мэргэжилтнүүд, ААН байгууллагууд, Ойн нөхөрлөл, морин эргүүл зэрэг 70 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнөөр суманд байгаль орчны талаарх тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг явуулж, 2017 оны ажлаа дүгнэж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Энэ үер БОЯам, НҮБ-ын хамтарсан Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй баг хамт олон ирж “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” сэдэвт сургалт явагдаж Кинва будаа тариалах, тариаланчдын сүлжээ үүсгэх, хөрсний доройтол, эвдрэлийг бууруулах сэдвээр Монголын кинва будаа тариалагчдын холбооны тэргүүлэгчид илтгэл тавилаа.
2018-04-26 12:36:23