• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан чуулга уулзалт зохион байгуулж ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлж буй эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулав. Аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр  Э.Анхзаяаг, МЭХ-ны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр  Д.Мөнхтогтох, С.Ганхуяг, Ч.Одгэрэл, Л.Өнөржаргал нарыг МЭХ-ны “ДУРСГАЛЫН ТЭМДЭГ”-ээр  Н.Хишигсайхан, Д.Аюурзана, С.Энхтүвшин, Б.Оюун, Д.Хишигжаргал, Б.Гончигсүрэн, Э.Болортуяа , Г.Дэжидмаа нарыг тус тус шагналаа.

Жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг эмэгтэйчүүдийг алдаршуулах үйл ажиллагаа энэ жилийн хувьд онцлог боллоо.  Есөн эрдэнийг бэлэгшээн үе үеийн манлайлагч 9 эмэгтэйчүүдийг тодруулан алдаршууллаа. Ахмад үеийн төлөөллөөс Х.Мядагмаа, Б.Лхамжав, С.Одгарав нар, дунд үеийн төлөөллөөс Р.Рэгзэдмаа, Т.Юмаа, Б.Бадамдорж нар, залуу үеийн төлөөллөөс Б.Түмэнжаргал, Ц.Хандмаа, А.Баасандулам нарыг хийж бүтээсэн ажил хөдөлмөр, уран бүтээлийг  үнэлэн үлгэр жишээ болж яваа эмэгтэйчүүдийг “МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙ” гэж алдаршуулав.
            Мөн Сумын ЭНХ-с уламжлал болгон зохиогдож буй цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээн болж I байр Булаг баг, II байр ЕБС-ийн баг, III байр СӨБ, ААН хамтарсан баг тамирчид тус тус эзэлсэн байна.

 

 
2018-04-25 11:09:13