2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6-н нэр төрлийн 48,246,000.00 төгрөгийн ажил төлөвлөгөөнд тусгагдан нэр төрлөөрөө 47,982,900.00 төгрөгийн ажил хийгджээ. Үүнд:
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР:
1. Усан хангамжийг сайжруулах "Худаг 1" засварын ажил 10,000,000.00 төгрөг
2. Усан хангамжийг сайжруулах "Худаг 2" засварын ажил 10,000,000.00 төгрөг
3. Гудамжны гэрэлтүүлгийн цахилааны зардал 5,432,900.00 төгрөг
4. Интернэтийн сүлжээг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх зардал 2,550,000.00 төгрөг
5. Сумын соёлын төвд тохижилт хийж үзвэрийн сандалтай болгох 15,000,000.00 төгрөг
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГЭЭР:
1. Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх зардал 5,000,000.00 төгрөг
2018 онд Орон нутгийн хөгжлийн сангаар нийт 4 нэр төрлийн ажлыг 64,065,500.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөөд тусган дараах ажлаас Худалдан авах ажиллагааны сайтад Хөрөнгө оруулалтаар хийгдэх тендерийг цахим хэлбэрээр зарлахаар бэлдээд байна. Үүнд:
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР:
1. Хэрэглээний худаг картжуулах 16,000,000.00 төгрөг
2. Сумын төвд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх 38,750,900.00 төгрөг
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГЭЭР:
1. Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх зардал 5,000,000.00 төгрөг
2. Гудамжны гэрэлтүүлгийн цахилааны зардал 5,000,000.00 төгрөг
Та бүхэн сайтаар орж Орон нутгийн хөгжлийн сангийн тендер, урилга зэрэгтэй танилцахыг хүсвэл дараах хаягаар хандаарай. tender.gov.mn
Мэдээлэл бэлтгэсэн: Санхүүгийн албаны дарга А.Эрдэнэчимэг