Суманд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ард иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Эрүүл агаар-эм” явган аялалыг Засаг даргын тамгын газар болон Эрүүл мэндийн төв хамтран зохион байгууллаа. 2017.0916 ний өглөө ЗДТГ-ын гадаа талбайд тамирчид 09.00 цагт цуглан аялалын нээлтийг хийж сумын Засаг дарга С.Наранцэцэг үг хэллээ.
Алхалтын маршрут сумын төвөөс “Цацаг толгой” хүртлэх 14км зайд явган алхаж баг, байгууллагуудын нийт 120 гаруй иргэд албан хаагч нар оролцсон байна.
Эрүүл мэндийн төвөөс боловсруулсан удирдамж, хөтөлбөрийн дагуу тамирчид сумын төвөөс аялалын гарааг эхлэн Овоон дэнж дээр өглөөний цайг уун Цацаг толгой гэх газар очиж тэмцээн уралдаануудыг зохион явууллаа. Тэмцээнд нийт 6 баг хурд хүчээ сорьлоо.
Баг, байгууллагын дарга нарын дунд Спорт алхаа, багуудын дунд Хөгжөөнт буухиа, Олос таталт, Хөл бөмбөг-ийн тэмцээнүүд зохион явууллаа.
1-р байрыг Эрүүл мэндийн төв Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Шилжин явах цом
2-р байрыг Булаг баг Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Медаль
3-р байрыг ЗДТГ-ын хамт олон Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Медалиар тус тус эзэллээ.
2017-11-12 21:31:42