• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГРҮҮЛЛЭЭ.

 

 

2017 оны 09 сарын 22-ны өдрийн А/150 тоот захирамжийн дагуу “Олон улсын ахмад”-ын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болгон явуулдаг Сүүн цацал өргөх ёслолоор хөтөлбөрийн арга хэмжээ эхэллээ. Шатар, Даам, теннис, гар бөмбөг, гранд гольф тэмцээнүүдийг амжилттай зохион явуулж дараах байруудыг шалгарууллав.
Багуудын нийт оноогоор
1-р байранд Б.Дашням ахлагчтай Хархираа
2-р байранд Ц.Цогтбаатар ахлагчтай Хэрлэн
3-р байранд Ц.Оюунжаргал ахлагчтай Ирээдүй
багууд тус тус эзэллээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өвөө эмээгийн ачлал” захидлын уралдааныг зарлан явуулж, Нийт 76 сурагч оролцлоо.
1-р байрыг 9.А ангийн сурагч Ш.Марал -эмээ Нямаахүү
2-р байрыг 9.А ангийн сурагч Б.Энхжин –эмээ Энхтуяа
3-р байрыг 8.А ангийн сурагч М.Сувд –эмээ Нэргүйдээ зориулсан захидлууд тус тус эзэллээ.
Ахмад настны тухай хуулийг сурталчлах ажлыг ХХҮМ-Н.Хишигсайхан, Ахмадын хороон дарга Ч.Оюунцэцэг нар ахмадуудад хүргэж ажилласан.
Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Нэг баг-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг МЭҮТ-ын Мэргэжилтэн Б.Алтангэрэл, Б.Нандинцэцэг нар хариуцан зохион байгуулж иргэд болон аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцов.
Сумынхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадуудыг байгууллага тус бүр хүлээн авч “Ахмадаа сонсьё” уулзалтыг зохиож
Мал, аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Жаргалант багийн иргэн Ц.Нанжаа гуайг Мөнгөнморьт сумын Хөдөлмөрч манлай ахмадаар тодруулан Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнав. Мөн байгууллага тус бүр сумын өндөр настай азай буурай нарыг хувиарлан авч халамжлах үйлчилгээг үзүүлэн тэднийгээ баярлууллаа.

 

 

2017-11-12 20:09:03