Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цагуур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малынтоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлдээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Бэлчээрийн нөөцтэй: Мөнгөнморьт сумын Жаргалант баг, Эрдэнэ сумын Чулуут баг, Баянтуул баг, Баянцагаан сумын Гурван түрүү баг, Сэргэлэн сумын Хөшиг баг. Бэлчээр хүрэлцээтэй: Эрдэнэ сумын Хушинга баг, Баянжаргалан сумын Жаргалант баг, Баян сумын Өгөөмөр, Цавчир баг, Баянцагаан сумын Алтат, Өлзийт баг, Баян-Өнжүүл сумын Бараат, Алтанбулаг сумын Алтан-Овоо, Сэргэлэн сумын Авдар баг. Даац 1-3 дахин хэтэрсэн:Баянжаргалан сумын Эрдэнэ, Улаан-Ухаа багууд,Эрдэнэ Тамган баг, Сэргэлэн сумын Цагаан хамар, Эрдэнэ-Уул баг, Алтанбулаг сумын Аргал, Сумт багууд, Баян-Өнжүүл сумын Цээлбаг, Мөнгөнморьт сумын Байдлаг,Булаг баг,Баянцагаан сумын Баян-Айраг, Баянцогт сумын Даргат, Гуна баг, Бүрэн сумын Булангаа баг, Угтаал сумын Талын-Уул, Асгат баг, Цээл сумын Хүүлээхан, Сүүлбуга баг, Батсүмбэр сумын Мандал, Үдлэг, Цогт-Өндөр баг, Баянчандмань сумын Замт баг, Архуст, Баяндэлгэр сумдын нийт нутаг.
Даац 3-5 дахин ба олон дахин хэтэрсэн: Угтаал сумын Харчулуут баг, Цээл сумын Майхан, Талын хайрхан, Оргил баг,Батсүмбэр Баянцогт баг, Эрдэн сумын Өгөөмөр, Баян-Өнжүүл сумын Бүрд баг, Баян сумын Цант баг, ,Эрдэнэсант, Зуунмод, Жаргалант, Сүмбэр, Баянцогт, Лүн, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Баянхангай, Заамар, Борнуур, Аргалант сумын нийт нутгууд хамарч байна. Бэлчээрийн даац нийт нутгийн 10-15 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 75 хувьд буюу ихэнх сумдын нутгаар олон дахин хэтэрсэн тул өвс хадлан бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
Төв аймгийн УЦУОШГ-ын ХААЦУ-ын салбархариуцсан технологич
инженер И.Түвшинжаргал
2013-12-24 10:11:21