Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- Статистик мэдээ
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдсаны түүхт 30 жилийн ойг тэмдэглэлээ. 1992 онд Монгол Улсын шинэ үндсэн хуулийн дагуу Төв аймгийн Мөнгөнморьт сумын НӨУБ, ИТХ-н анхны сонгууль 1992 оны 09 дүгээр сард болж Мөнгөнморьт сумын ИТХ-н анхны төлөөлөгчөөр Д.Товууч, Ш.Балдандорж, Ж.Сольбат, Г.Рэнцэндорж, С.Дулам, Ж.Батөлзий, Г.Сэргэлэн, Б.Жамбалдорж, Л.Хишигпүрэв, Цэдэн-Иш, Ж.Нямцэрэн, Г.Толя, О.Баттөр, Л.Хаш-Отгон, Б.Түмэнбаяр нарын 15 төлөөлөгч сонгогдож сумын ИТХ-н түүх эхэлсэн байдаг. Сумын анхны ИТХ-н тэргүүлэгчдийн даргаар Г.Рэнцэндорж, нарийн бичгийн даргаар Б.Наранцогт, засаг даргаар С.Дулам нар сонгогдон ажиллажээ. 1992 оноос хойш одоог хүртэл 30 жилийн хугацаанд 8 удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өөр өөр бүтэц бүрэлдэхүүнтэй ИТХуралууд ажилласан хэдий ч нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлж сум нутгаа хөгжүүлэх иргэдийнхээ ая тухтай амьдрах орчинг бий болгох зорилгоор оновчтой шийдвэр гаргаж нэгэн сэтгэл зүтгэлээр ажиллаж өмнөх ИТХ-н бодлого шийдвэр, ололт амжилтыг бататган нутгийн өөрөө удирдах байгууллагын залгамж холбоог бэхжүүлэн ажиллаж байна. НӨУБ-н ойн баярын хүрээнд хүндэтгэлийн хурал, спортын уралдаан тэмцээн, баярын цэнгүүн зохион байгуулагдлаа. Мөн үе үеийн сумын ИТХ-н төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Мишигдорж, Д.Нямгаваа, Ц.Эрдэнэбилэг, Ц.Оюунжаргал, Ч.Оюунцэцэг, Ж.Оюунтуяа, Б.Дэлгэрмаа, Н.Хишигсайхан, Р. Рэгзэдмаа, Д.Мөнхтогтох, Р.Бямбатуяа нар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар, НУБ-н "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр С.Дулам, Төв аймгийн "Хүндэт тэмдэг" - р Г.Сэргэлэн, ИТХ-н "Хүндэт тэмдэг" - р О.Баттөр, аймгийн ИТХ-н хүндэт "Жуух бичиг" - р Ч.Түмэнбаяр, Б.Ганболд, Н.Цэндсүрэн нар тус тус шагнагдлаа. Төрөлх сумынхаа хөгжлийн төлөө өөрийн оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан оновчтой бодлого шийдвэр гарган өнөөгийн Мөнгөнморьт сумыг цогцлоон бүтээхэд жинтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Аймаг, сумын ИТХ-н төлөөлөгчид, сумын удирдлагууд та бүхэндээ баярлалаа. Эрүүл энх аз жаргал хүсье.