Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- Статистик мэдээ
Сумын ахмад үе, залуу үеийн санхүүчдийн туршлага солилцох, уулзалт зөвлөгөөн зохион байгуулан 35 санхүүч оролцон арга хэмжээг нээн сумын Засаг дарга Б.Батчимэг үг хэллээ. Арга хэмжээгээр гар бөмбөг, дартсын тэмцээнийг явуулан төрийн дуулал эгшиглүүллээ.
Зөвлөгөөнөөр ахмад санхүүч Р.Рэгзэдмаа, ахмад үеийн төлөөллүүд залуу үедээ хандан сургамжтай үг хэлж баярын мэнд дэвшүүллээ.
Зөвлөгөөнөөр санхүүгийн ажилтны дунд Дартсын тэмцээн, Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулан байр эзлүүлэн дурсгалын алт, мөнгө, хүрэл медаль гардуулан, шилжин явах цом хадгалууллаа.
Мөн зөвлөгөөнөөр ажил мэргэжлээрээ манлайлан хошуучилсан ЕБС-н нягтлан бодогч М.Оюунцэцэг аймгийн Хүндэт тэмдэг, 417-р нээлттэй хорих ангийн Ахлах нягтлан бодогч Л.Лувсандагва, Төрийн банкны эрхлэгч Э.Болортуяа ИТХ-н жуух бичгээр, ХААжиллагааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж аймагтаа тэргүүлэн ажилладаг ЗДОрлогч Б.Анхбаяр Засаг даргын жуух бичгээр тус тус шагнагдаж баяр дээр баяр нэмлээ.