• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Орон нутгийн хөгжлийн сангийн мэдээлэл

Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд  2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуульд тусгалаа олсон. Тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгосон энэхүү төсвийн харилцааны шинэчлэл нь цаг үеэ олсон шийдэл байлаа.ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг 

         "ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ

Төлөвлөлтийн үе шат: 

  1. Багийн Засаг даргад саналаа гаргана (Жил бүрийн 1-6 дугаар сарыг дуустал санал асуулгын хуудас бөглөх, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрийн аль нэгээр).
  2.  Иргэдийн нийтийн хурал (6-р сарын 30-аас өмнө зохион багуулна. Иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлж, батална. Иргэд оролцоно.)

3. Сумын ОНХС-ийн ажлын хэсэг саналуудыг нэгтгэж эрэмбэлнэ. (Багын ИНХ-аас ирсэн саналуудыг нэгтгэж, эрэмбэлнэ. Ингэхдээ саналууд нь хориглосон заалтад ороогүй байх, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцсэн эсэх, олон хүн үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг харгалзана).

4. Сумын Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна.
5. Сум
ын Засаг дарга нь нэгдсэн жагсаалтыг сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ.

6. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэгдсэн жагсаалтыг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн батална. 

2022-12-20 14:35:00