• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Мөнгөнморьт суманд ирж ажиллан, туулах чадвар сайтай Фургон автомашин хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар, Хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Т.Хуягбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүрэлцэн ирж сумын суурин газрын болон мал өвөлжилтийн байдал хүндэрч, зудын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тулгамдаж байгаа асуудлуудын талаар асууж тодруулан, зөвлөгөө зөвлөмж, үүрэг чиглэл өгч, санал хүсэлт хүлээн авлаа. Аймгийн Онцгой комиссоос Сумын Онцгой комисст туулах чадвар сайтай Фургон маркийн автомашин гардуулан өглөө. Ажлын хэсэг мал өвөлжилт хүндэрсэн Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэрт очиж нөхцөл байдалтай газар дээр танилцахаар явлаа.

2023-01-17 10:00:00