Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- Статистик мэдээ
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилд Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалсан билээ. “Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” уриалгад МУСГЗ сэтгүүлч, зохиолч /Өвгөөдэй/ Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв аймгийн Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Э.Саранцэцэг багштай 9А анги, Э.Мөнхцацрал багштай 8А ангиуд нэгдлээ. “Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” хичээлийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Батчимэг зааж, сургалтад 8А, 9А ангийн сурагчид хамрагдав. Хүүхэд залууст хүний эрх, үүрэг, хариуцлагын талаарх боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх үйлсэд нэгдэж, дэмжсэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газар болон Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд баярлалаа.