2020 онд Мөнгөнморьт сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 872 579 700 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авахаар тусгагдсан бөгөөд үүнээс 327 244 400 төгрөгийн 8 тендер шалгаруулалтыг цахимаар зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Үүнд: Нэг: Улсын төсвийн урсгал зардлаар: Төсөвт байгууллагуудын шатахуун, шатах тослох материал нийлүүлэх – 43 580 200 төгрөг Төсөвт байгууллагуудын хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх – 130 164 200 төгрөг Хоёр: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр: Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт хийх – 20 000 000 төгрөг Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх – 20 000 000 төгрөг Багш хөгжлийн төв тохижуулах – 17 500 000 төгрөг Гурав: Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар: Бэлчээрийн худаг гаргах /3 цооног/ - 26 000 000 төгрөг Ойжуулалт, нөхөн сэргээлт хийх /30 га талбай/ - 20 000 000 төгрөг Дөрөв: Төсвийн шилжих үлдэгдэл болон ЗДТГ-ын хөрөнгийн зардлаар: Цэцэрлэгийн өргөтгөл барих – 70 000 000 төгрөг 2020 оны эхний улирлын байдлаар дараах тендер шалгаруулалтыг цахимаар зарлан, материал хүлээн авах шатандаа явж байна. Үүнд: Төсөвт байгууллагуудын шатахуун, шатах тослох материал нийлүүлэх – 43 580 200 төгрөг Төсөвт байгууллагуудын хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх – 130 164 200 төгрөг Багш хөгжлийн төв тохижуулах – 17 500 000 төгрөг Ойжуулалт, нөхөн сэргээлт хийх /30 га талбай/ - 20 000 000 төгрөг Сумын тендерийн үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны мэргэшлийн А3 сертификаттай Засаг даргын орлогч Э.Болормаа, Мал эмнэлгийн улсын байцаагч Б.Нандинцэцэг, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Батчимэг, Физикийн багш Э.Баясгалан, Сайхан санаа ХХК-ий захирал Т.Нарангэрэл нар ажиллаж байна. Худалдан авах ажиллагааны мэдээллийг тухай бүрт нь цахимаар та бүхэндээ хүргэж байх болно. СУМЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО
2020-04-08 15:09:54