• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Засаг даргын тамгын газар
 Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, сайн сайхныг ерөөж мэндчилье.
      Сумын Засаг даргын тамгын газар нь сумын Засаг даргын ажлын алба бөгөөд сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, үнэлж дүгнэх, нутгийн захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд төрийн захиргааны үйлчилгээг үзүүлэх замаар сумынхаа  хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг хүлээдэг юм.
 
           Тамгын газрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжуудаар зохицуулагддаг.
 
             Төрийн үйлчилгээг ард иргэдэд зохих түвшинд хүргэхэд ЗДТГ-ын мэргэжилтнүүд маань төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж төрийн нэр хүндтэй албандаа үнэнч сэтгэлээр зүтгэж байгаад талархаж байна.
              Сумын ЗДТГазар нь иргэд, байгууллага, ААН-үүдтэй цаашид нягт хамтран ажиллаж, төрийн үйлчилгээг олон нийтэд ил тод, шуурхай, нээлттэй хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллаж байна
Эрхэм та манай вэб хуудсаар зочилж мэдээлэл авч, бас үнэтэй санал хүсэлтээ ирүүлсэнд баярлалаа.
                                     
ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ
 
          Сумын Засаг даргын Тамгын газар нь өөрийн эрхэм зорилгоо бүрэн хангахын тулд дараах зарчмуудыг эрхэмлэн ажиллана. Үүнд:
 
Сумын хөгжлийн “тархи” нь байх
 
Сурч хөгжих замаар мэдлэг, чадварыг бий болгох / Суралцагч байгууллага болох /
Хэрэглэгчдийг баримжаалсан байгууллага болох
Төрийн жинхэнэ /мэргэшсэн/ түшмэдийн алба байх
Бүтээлч байх
Аливаа улс төр, хоосон амлалтаас ангид байх
 
 
 
2017-11-07 00:00:00