• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Цөлжилтийн нэгдсэн үнэлгээний дүнгээр

 

 

Цөлжилтийн нэгдсэн үнэлгээний дүнгээр Төв аймгийн Архуст сумын нийт нутаг дэвсгэрийн 32,4-32,8 орчим хувь, Баяндэлгэр сумын 84-85 гаруй хувь, Мөнгөнморьт сумын 32,4-32,8 орчим хувь, Эрдэнэ сумын 2-31 гаруй хувь нь аль нэг хэмжээнд доройтлын үйл явцад өртсөн байна. Үүнээс нөхөн сэргээх, байгалийн аясаар сэргэн ургах чадавхийг зайлшгүй хүний оролцоотой хийх түвшинд хүрсэн буюу цөлжилт, газрын доройтлын нэн хүчтэй зэрэглэл бий болсон нутаг Архуст 1-4 хувь, Баяндэлгэр 24-37 хувь, Мөнгөнморьт 1 -4 хувь, Эрдэнэ суманд 2-3 хувийг тус тус эзэлж байна. Харин байгалийн сэргэн ургалт боломжтой буюу байгалийн аясаар нөхөн сэргээгдэх боломжтой сул зэрэглэлд доройтсон газрын хэмжээ Архуст сумын нийт нутаг дэвсгэрийн 28-32 хувь, Баяндэлгэр сумын 47-61 хувь, Мөнгөнморьт сумын 28-32 хувь, Эрдэнэ сумын 27-28 хувийг эзэлж байна.Мөнгөнморьт сумын ойн сангийн нийт талбай хасагдаж гарсан нь ойн хортон шавж, ойн түймэр, хууль бус мод бэлтгэл, хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгал цаг агаарын нөлөөлөл их байгаатай холбоотой байна. Ойн сангийн газрын төрлийн өөрчлөлтөөс үзэхэд ойн сангийн талбай нийт дүнгээрээ хасагдаж гарсан байна. Байгалийн ойн талбай 19512 га талбайгаар хасагдаж, таримал ой 48 га талбайгаар нэмэгдэж бут сөөг 14875 га талбайгаар хасагдаж, шатсан ой 34089 га талбайгаар нэмэгдэж, тармаг ой 890 га талбайгаар хасагдаж, мод бэлтгэсэн талбай 693 га талбайгаар хасагдаж, ойжих талбай 3301 га талбайгаар хасагдаж, ойжуулсан талбай 22 га талбайгаар нэмэгдэж, ойн хортон шавж өвчинд нэрвэгдсэн талбай 3427 га талбайгаар нийтдээ ойн талбайн дүн 1685 га талбайгаар хасагдаж, ойгоор бус талбайн дүн 30212 га талбайгаар хасагдсан байна. Ойн сангийн нийт талбай хасагдаж гарсан нь ойн хортон шавж, ойн түймэр, хууль бус мод бэлтгэл, хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгал цаг агаарын нөлөөлөл их байгаатай холбоотой байна.Хүний буруутай олон хүчин зүйлүүд болон байгаль орчинд хор хохирол ихээр учруулж байгаа уул уурхайн ажилбарууд тэр дундаа ойн сан бүхий газрыг ихээр сэндийчлэн, мод болон бут сөөгийг дахин ургах боломжгүй болгож буй ажлуудаас хамааран цаг агаар, уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж байна. Энэ нь мод урган тэлэх нөхцлийг муутгаж хөрсний бүтцийг алдагдуулж байна. Мөн ойн сангийн талбай багасаж гарсан нь сүүлийн үед хууль бус мод бэлтгэл их байгаатай холбоотой байна.
Судалгаанд хамрагдсан сумдын бэлчээр усжуулсан бэлчээрийн талбайг тодорхойлоход Архуст сумын нийт бэлчээрийн 96 %, Баяндэлгэр суманд 84 %, Мөнгөнморьт суманд 68,8 % тус тус усжуулагдсан байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулснаар малыг усаар найдвартай хангах, бэлчээрийн доройтлыг бууруулах ингэснээр экологи, эдийн засгийн хувьд практик ач холбогдолтой болох юм.
 
 

 

 
2017-11-12 21:41:49